МОНГОЛД ЦОР ГАНЦ ГЭХ ӨВӨРМӨЦ НЭРТЭЙ БАЙЛДАГЧ Т.ТА-ТААЛДАА
🍊Монгол Улсад бүртгэлтэй олон мянган нэрийн дундаас содон, өвөрмөц нэрээрээ онцгойрох нэгэн залуу Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байна.
Түүнийг Түмэнцогтын Та-таалдаа гэдэг. Дорноговь аймгийн Сайншанд сумаас цэргийн албанд татагдсан, айлын ууган хүү тэрбээр чөлөөт бөх, холимог тулааны спортоор хичээллэдэг тамирчин залуу ажээ.
Эцэг эхийнхээ хайрлан өгсөн хосгүй нэрийг тээж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн яваа залуу байлдагчдаа амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Перевод имени - "Вы догадайтесь!"